"ВIM FORUM-2022" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-05-02 09:01:36
img

Барилга байгууламжийн зураг төслийн чанарыг сайжруулах талаар БХБЯ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд “ВIM FORUM-2022” буюу барилгын мэдээлэлтэй загварчлалыг нэвтрүүлэх талаарх форум 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа.

“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-д барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад тогтвортой, ухаалаг, ногоон хөгжлийн зарчмыг тусган, олон улсын түвшинд хүргэх зорилтыг дэвшүүлж, Барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем “BIM” нэвтрүүлэх талаар тусгасан байдаг. “BIM” нэвтрүүлснээр барилгын салбар бүрэн цахимжиж, зураг төсөл зохиогчид олон улсын зах зээлд гарч, төсөвт өртөг, байгаль орчин, эрчим хүчний үр ашиг зэргийг харгалзан илүү оновчтой, зөв төлөвлөлт хийх нөхцөл бүрдэх юм. Иймээс энэ хүрээнд олон улсын туршлага судлах, системийн суурь нөхцөлийг бүрдүүлэх, зураг төслийн чанарыг сайжруулах зорилгын дор “ВIM FORUM-2022” болж өндөрлөлөө.

Форумыг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нээж, үг хэллээ. Тэрээр: Барилга байгууламжийн зураг төсөл гэдэг бол олон салбарын шинжлэх ухааныг өөртөө шингээж, урт хугацааны тооцоо судалгаа, ур чадвар, оюуны хүч хөдөлмөр, дүн шинжилгээний үндсэн дээр бий болж, Улс орны хөгжлийн тулгуур болдог бүтээгдэхүүн юм. Хот болон барилгын төлөвлөлт, материал, хийц бүтээц, шинэ технологи, механикжуулалт, өндөр бүтээмжтэй техник хэрэгсэл зэрэг нь зураг төслөөр дамжин үйлдвэрлэл болдог. Цаашид яамны зүгээс аж ахуй нэгжүүдэд “BIM” нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч, барилгын салбарын цахим засаглалд шилжих бодлого, үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэлээ.

 Барилгын хөгжлийн төвийн Дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Энхболд "Барилгын хөгжлийн төвөөс Төрийн үйлчилгээг цахимжуулах E-Mongolia хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарын нэгдсэн бүртгэл мэдээллийн системийг боловсронгуй болгох ажлыг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэж байна. Ингэснээр иргэд, хуулийн этгээдүүд энэ мэдээллийн систем дэх найман дэд системээр дамжуулан барилгын салбарын бүртгэл, мэдээлэл, төрийн үйлчилгээг цахимаар үзүүлж байна.

Уг форумд тавигдсан илтгэлүүд:

 1.        BIM ба барилга хот байгуулалтын бодлого, чиглэл, зөөлөн дэд бүтэц /Барилга хот байгуулалтын яамны барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах дарга Д.Гантулга/

2.         BIM-ийн хатуу дэд бүтэц /Бюлдингс текноложи” ХХК-ийн захирал Н.Дорж/

3.         BIM ба Монголын барилгын салбар  /МБЗТЗХ Дэд ерөнхийлөгч М.Батбаяр/

4.         БАС дахь BIM-ын сургалт /ШУТИС, БАС-ын багш Н.Саранчимэг/

5.         BIM дэмжигч программын сургалтын өнөөгийн байдал, хэрэглээ /”Эволюшн дизайн” ХХК-ийн захирал Э.Золбоо/

6.         BIM дэмжигч программаар хийсэн төслийн туршлага (ArchiCAD+Tekla structure) / Анаграм ХХК-ийн захирал Б.Золбоо/

7.         BIM дэмжигч software-уудын бүтээмжид үзүүлэх нөлөө ба зориулалт хэрэглээ /”Бодь интернэшнл” ХХК архитектор Э.Эрдэнэ/

8.         BIM ба хиймэл оюун /”БилдингСМАРТ Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Бат-Од/

9.         Мэдээллийн аюулгүй байдал, дэлхийн BIM/ Virtualization технологийн чиг хандлага /”Си Ар Эм Си ХХК” захирал судлаач Б.Мөнхбаяр/

Форумд тавигдсан илтгэлүүдийг татаж авах холбоос. татах

Бусад мэдээ мэдээлэл

img
ЗУРАГ ТӨСЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД:
2021-10-06
img
ИПОТЕКИЙН 6 ХУВИЙН ЗЭЭЛД 1673 ИРГЭН ХАМРАГДСАН БАЙНА.
2021-06-20
img
УРАЛДААН ЗАРЛАХ ТУХАЙ
2021-03-31
img
ИПОТЕКИЙН 6 ХУВИЙН ЗЭЭЛ, ОРОН СУУЦЖУУЛАХ ХӨТӨЛБӨР ЗЭРЭГ САЛБАРЫН АСУУДЛУУДЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
2021-03-31
img
И.КЕНЖЕ: БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВӨӨС ГУРАВДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРЛАА
2021-03-29
img
И.КЕНЖЕ: БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВӨӨС ГУРАВДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРЛАА
2021-03-29
img
"БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЙН ТУРШЛАГА, ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ" СЭДЭВТ ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2021-03-29
img
"БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТӨВӨГШЛИЙН АНГИЛАЛД ХАМААРАХ ЗОРИУЛАЛТ, ХҮЧИН ЧАДЛЫГ ТОГТООХ ДҮРЭМ"-ИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2021-03-29